В.Зеленский: Украин, Оросын хэлэлцээ нэлээд хүнд хэцүү болж байна

НЬЮ-ЙОРК. /TASS/. Украин, ОХУ-ын хооронд хийж буй хэлэлцээ нэлээд хүнд хэцүү болж байна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский телевизийн “NBC” компанид ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Түүний ярилцлагыг лхагва гарагт үзүүлсэн байна.

“Юуны өмнө, хэлэлцээ үргэлжилж байна. Хэлэлцээ хангалттай хүнд болж байна” гэж Зеленский хэлжээ.

Аливаа зэвсэгт мөргөлдөөнийг "хэлэлцээний ширээний ард зогсоож болно" гэж Украины удирдагч цохон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ, тэрбээр талуудын хооронд тохиролцоонд хүрэх нөхцөл байдал үүссэн талаар өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээлэлд тайлбар хийгээгүй байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тус улсын томоохон медиа групп болох "РБК"-т лхагва гарагт ярилцлага өгөхдөө, Москва, Киев хэлэлцээний явцад зөвшилцөлд хүрэхэд ойрхон тодорхой томъёоллуудыг боловсруулсан гэж мэдэгджээ. 

Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээ хоёрдугаар сарын 28-нд Беларусийн Гомель мужид эхэлж, таван цаг үргэлжилсэн юм. Талууд дараа нь гуравдугаар сарын 3-нд Беловежская Пуща цэцэрлэгт хүрээлэнд, гуравдугаар сарын 7-нд Брест мужид уулзсан.

Түүнчлэн Орос, Украины Гадаад хэргийн сайд нар болох Сергей Лавров, Дмитрий Кулеба нар гуравдугаар сарын 10-нд Туркийн Анталья хотноо дипломатчдын форумын үеэр уулзсан билээ. Одоо талууд өдөр бүр цахим хэлбэрээр хэлэлцээ хийж байна гэж МОНЦАМЭ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (192.82.76.203)

    2022-03-17

    Монголчууд аа, эхлээд хошногоо арчиж сурцгаа, дараа нь дэлхийн асуудлын талаар бодцгоо!

  • Иргэн (192.82.76.203)

    2022-03-17

    Белоруссия гэдэг юм.