ОХУ Европ руу байгалийн хий нийлүүлсний төлбөрөө рублиэр авна

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ Европ руу хий нийлүүлсний төлбөр тооцоог рублиэр хийхээр болсон байна. Ийм шийдвэр гаргаснаа тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт Засгийн газрынхаа гишүүдтэй хийсэн уулзалтын үеэр мэдэгджээ.

"Европын Холбоо, АНУ руу бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж, төлбөрийг доллар, евро болон бусад зарим валютаар авах нь бидэнд ямар ч утгагүй юм.  Тиймээс би төлбөрийг шилжүүлэх багц арга хэмжээг хамгийн богино хугацаанд хэрэгжүүлэхээр шийдсэн. Үүнийг манай байгалийн хийнээс эхэлнэ. Найрсаг бус гэж нэрлэгддэг орнуудад нийлүүлж буй байгалийн хийн төлбөр тооцоог Оросын рубль руу шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл ийм тооцоонд өөрсдийн нэрийг хугалсан бүх валютыг ашиглахаас татгалзана” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

В.Путин Төв банк болон Засгийн газартаа Оросын байгалийн хийг худалдан авагчдад тус улсын дотоодын зах зээлээс рубль авах ажиллагааны журмыг долоо хоногийн дотор боловсруулахыг даалгажээ.

Төлбөр тооцоог рубль руу шилжүүлснээр Оросын цэнхэр түлшийг худалдан авагч гадаадын орнууд тус улсаас рубль худалдаж авахаас өөр аргагүй болно гэсэн үг юм. Оросын Төв банкнаас албан ёсоор тогтоосон рублийн ханш нь гадаадад санал болгож буй ханшнаас эрс ялгаатай байдаг байна гэж  "Монцамэ" агентлаг мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)