Эх орон элгэн түмэн минь хаашаа явж байна вэ?
- 2022-03-28
- Нийтлэл
- 0
Монгол хүний өмнө маргаашаа бодож шийдэх мөн ч олон асуудал тойрон хүрээлчихсэн байгааг анзаарахгүй, зөвхөн хүний эрх хязгааргүй гэх нэрээр их амар жимэр амьдрал мөрөөдөж талцаж, чиний буруу, миний зөв гэх туйлд хуваагдсаны уршигт үр дагаврын хариу болгож, амьдрал биднээс талцаж маргалдахаас ч илүү бэрхтэй, тулгамдсан олон асуудлыг тулгаж байна. Энэ юу вэ гэвэл Монголын хүн амын өсөлтөөс үүдсэн маш олон асуудал, үүнийг бид хамтарч шийдэж чадахгүй байгаа нь монголчууд бидний хамгийн том алдаа биш гэж үү? Үүнийг анхаарч үзэх авч хэлэлцэх асуудал гэж би бодно. Тэгвэл бид одоо яах вэ?
Монгол парламентын засаглалтай, олонхын нэгдмэл төрийг хүлээн зөвшөөрсөн орны хувьд дараах асуудалд хамтын оюунаа төвлөрүүлж уг асуудалд үнэт цагаа зориулж, бодомж хэлэмж санамжаа төвлөрүүлмээр байна. Үүнд юу багтах вэ гэвэл олон асуудал байна. Үүнээс даруй шийдмээр цөөн асуултад Монгол хүн бүр улсын төр засгийн удирдлага анхаарлаа хандуулах цаг тулгарчээ гэж бодно. Үүнийг би өөрийн оюун ухааны хэр хэмжээнд тунгааснаа хэлье.
Нэг. Монгол Улс мөнгө хөрөнгө, эдийн засгийн чадамжийн хувьд хэнээс ч хараат биш дэндүү баян улс, тэр чадамжаа одоо зөв хуримтлуулж, зөв зарцуулахад анхаармаар байна. Энэ асуудалд төрт ёс, хуульт засаглалын бодлогоо чиглүүлмээр байна. Ингэхийн тулд монгол төр өөрөө хэтэрхий нүсэр байгаагаа эхлээд хянаж цэгцэлмээр байна. Ийм шинэчлэлийн төлөө Монголд дээр доргүй нэгийг бодмоор юм.
Улсын эдийн засгийн хуримтлалын ихэнхийг төрийн нүсэр алба аппаратад зориулж байгаа манайх шиг ийм орон байгаа эсэхийг судпах ч үгүй, анхаарах ч үгүй, тэр нүсэр аппаратыг тэжээх сэтгэлгээнээс сапахгүй, үнэхээр өдөр бүр өсгөн тэжээж байгаа нь улс орон хөгжих тухай хүн ардын амьдрал сайжрах тухай бодохын ч аргагүй байгааг хэлмээр байна.
Бид яагаад сайн сайхан амьдарч болохгүй байна вэ? Монголчууд бид бие биеийнхээ эсрэг, байнга сэтгэл зүйн “дайн” хийгээд байгаа тул талцал хагарал албан тушаалын төлөө мугуйдлан буруу зүтгээд, хувь хүний өмч хөрөнгөнд шунаглаад өөр хоорондоо үгэн тулаан хийж нэгнийхээ бүтээснийг үгүйсгэдэг тул нэгэн бодлын бид амьдралаас асар их цээрлэл амсаж байгаа юм биш үү?
Хоёр. Эх орны дундаршгүй асар их баялаг, газар тариалан, мал аж ахуйн уламжлалт нөөцөөс гадна эдийн засгийн тулгуур хүчин зүйл болсон эх орны ашигт малтмалын баялаг, том үйлдвэр уурхайн эх үүсвэрээ бүрэн төрийн мэдэлд авч түүнээс үүдсэн хуримтлалын эх үүсвэрт ард түмний дээд хяналт тогтоож зөв хувааж, хуваарилах асуудалд анхаарч ажиллахыг өнөөдрийн монгол хүний эрх ашиг шаардаж байна. Иймийн тул буруу явсан зам мөрөө баллан гээж, зөв амьдрах тэр зам буюу онолт, сургаалт, зөвшилт бас төлөвлөлт сайтай, эв эетэй төр улсын тогтолцоог сонгож ажиллах нь зөв юм биш үү?
Иймийн тул алдсанаа нөхөж, бүх нийтээрээ энэ асуудлыг нээлттэй хэлэлцэж, төрт улсынхаа Үндсэн хуульдаа ул суурьтай, үндэслэл сайтай, алсыг харсан төрийн тогтолцооны монгол хэв загвар, хэлбэрийг сонговол яасан юм бэ гэх бодол цаг ямагт эзэмдэж үүнийг авч үзэх цаг болсон байна.
Гурав. Бид дэндүү буруу замаар хадуурсан, ардчиллыг бие биедээ хориг саад тавьдаг, хөгжлийн хугацааг сатааруулан саатуулдаг, нэг нэгнээ үгүйсгэдэг, явуулсан сонгууль, хийсэн сонголтынхоо үр дүнг хүлээн зөвшөөрдөггүй нийгэм болгож, талцан хуваагдсаны уршгаар ядуу хоосон, баян чинээлэг хоёр туйлд хуваагдсан, алдаагаа эрх биш эргэж нэг хармаар байна. Монголын нийгмийн шинэхэн үеийн тогтолцоонд баян чинээлэг нь дэндүү цөөн, ядуу зүдүү нь олонх болчихсонд талцал хагарал үгүйсгэлийн хамаг учир оршиж энэ байдал монгол хүмүүсийн дунд үзэн ядалтын байдлыг дэвэргэж энэ нь хэвийн байдлаас хальж, ард иргэдийн дунд сэтгэл зүйн “дайн” мэт боллоо. Яг ийм цаг үеийг бид яах ёстой вэ гэх асуулт хүн бүрийг өглөө сэрээд л зовоож байна. Тэгвэл одоо ямар ч үнээр хамаагүй төр засгийн тогтолцоогоо өөрчлөн зөвтгөх, улмаар монгол хүний олонхын санаа сэтгэлд тохирох цомхон төрийн тогтолцоотой болох тэмцэлд монгол хүн бүр нэгдэн нягтрах шаардлагатай нь нийгмийн захиалга, ард олны хэрэгцээ болжээ.
Дөрөв. Нэрний чинь өмнө мөнхөрдөг, аавын чинь нэр шиг амьдралын чинь хугацаанд байнга хэлэгддэг сайхан Монгол орноо хамтын их эв нэгдлээр, үнэ цэнэтэй оюун ухааныхаа цараагаар хөгжлийн шинэ зөв зам, цэг дээр аваачих ганцхан зөв асуудал бол Монголд хүн таны миний эрхэм дээд эв нэгдэл гэж хэлсү. Тийм болохоор энэ эрхэм дээд эв нэгдлээ нэгтгэн, өнгөрсөн хугацааны алдаа зөрчлөө үл давтан, зөв, зөөлөн, бодит тогтолцоо бүхий төрийн тогтолцоогоо шинээр сонголт хийж, зүггүй болсон шахам Монгод ах орноо зүг чигтэй хөгжлийн ирээдүйд дуудъя гэж хэлсү.
Юуны ч туханд хүрэлгүй долгилор давалгаалж, юм л бол босно, тэмцэнэ, бараг дайтсан ч яах вэ гэсэн сэтгэлгээ хэзээ ч Монгол хүнд байж таарахгүй гэдгийг санууламз. Сайхан Монгол эх орон минь, сааршгүй буянт монгол хүн та хаачих нь вэ? Явж ирсэн замаа эргэцүүлж, маргааш ирээдүйгээ сайтар бодоорой. Уншсан хүн бүрд ухаарал хайрлаг.
Сэтгүүлч Ц.ЯДАМСҮРЭН
Сэтгэгдэл (0)