Аж ахуйн нэгжийн буцаан олголт болох 41.7 тэрбум төгрөгийг өгч эхэлжээ
- 2022-03-29
- Эдийн засаг
- 0
ААНОАТ-ын тухай хуулийн дагуу 2021 оны аж ахуйн нэгжийн буцаан олголт болох 41.7 тэрбум төгрөгийг өгч эхэлжээ. Үүнд:
- З00 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой татвараа төлсөн 2,555 татвар төлөгч 90%-ийн буцаан олголт авах эрх үүсэж 36.9 тэрбум төгрөг
- Алслагдсан бүсэд байрлах 57 татвар төлөгч байрлалаас хамаарч 50% болон 90%-ийн буцаан олголт авахаар тайлан нь баталгаажиж 0.5 тэрбум төгрөг
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгогчийн хөнгөлөлтөд 7 татвар төлөгч хамрагдаж 21.9 сая төгрөг
- Газар тариалан эрхлэгчийн хөнгөлөлтөд 2 татвар төлөгч хамрагдаж 63 сая төгрөгийг буцаан авахаар болсон байна.
Харин 178 татвар төлөгчид илүү төлсөн татвар болох 1.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг татвар төлөгчийн дансанд шилжүүлэх болохыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)