БГД-ийн удирдлагууд иргэдийн санал санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байна
- 2022-04-01
- Үнэн
- 1
Баянгол дүүргийн Засаг дарга болон дүүргийн удирдлагууд иргэдтэй хийх уулзалтыг батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.
Тодруулбал, 2022 оны 1 дүгээр улиралд дүүргийн Засаг дарга болон ЗДТГ-ын хэлтсийн дарга нар уулзах хүсэлтийг ирүүлсэн 66 иргэнийг хуваарийн дагуу хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонссон бөгөөд шууд шийдвэрлэх боломжтой асуудлыг холбогдох мэргэжилтнүүдийг нь байлцуулан тухай бүрт нь шийдвэрлэж программд бүртгэн холбогдох хариуг өгөв. Түүнчлэн дүүргийн ЗДТГ-ын ТЗУХ-ээс иргэдийн бичгээр өгсөн өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, өргөдөл гомдлын нэгдсэн цахим программд бүртгэн хуулийн хугацаанд шийдвэрлэн холбогдох хариуг өгч ажиллалаа.
Ташрамд мэдээлэхэд, иргэдтэй хийх уулзалтад хамрагдсан иргэдийн 15 хувь нь ажилд орох, 14 хувь нь эмчилгээний мөнгөн тусламж, 13 хувь нь шагнал урамшуулал авах талаар хүсэлт ирүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)
БГД иргэн (202.70.34.114)
Сумьяабаатрыг аль хэдийнэ огцоруулсан штээ . юу болоод ИТХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй бгаам бэ??????????????????