Ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлье
- 2022-04-09
- Байгаль орчин
- 0
Хаврын хуурайшилт эхэлж, хүчтэй шороон шуурга шуурч байгаатай холбогдуулан Төв аймгийн 4 суманд иргэдийн хашаанд хураасан өвс, өвөлжөө, бууц, аргал шатсан дуудлага мэдээлэл ихсэж, үүнээс үүдэлтэй хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдэж байна.
Иймд иргэн та ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж дараах арга хэмжээг авна уу.
• Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
• Тамхи, чүдэнзний галыг унтраалгүй ил задгай хаяхгүй байх;
• Дууссан гал асаагуурыг хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
• Ой, хээрт явахдаа яндангийн оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
• Түймрийн аюултай үед гэр, байшин, майхан, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах
• Насанд хүрээгүй хүүхдийг шүдэнз, асаагуураас хол байлгах
• Шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэж, өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруyлж байна.
Сэтгэгдэл (0)