Путины хориг арга хэмжээ Оросыг дэлхийд ганцаардуулж чадахгүйг Өрнөдийнхөнд анхааруулав

Мягмар гарагт алс дорнодын Восточный сансрын буудлын бүтээн байгуулалттай танилцсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин одоо Украинд үүсээд буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлжээ.

Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа” нь Оросын үндэсний аюулгүй байдлыг хангах, Донбассын бүс нутгийн ард иргэдийг ялгаварлан гадуурхалт, харгислалаас хамгаалах зорилготой бөгөөд зорилгоо биелүүлэх бүрэн боломжтойг тэр хэлсэн байна.

“Бидэнд өөр ямар ч сонголт байгаагүй. Бидний зорилго эргэлзээгүй биелнэ” гэж Путин энэ үеэр хэлжээ.

Тэр бас өрнөдийн орнууд эдийн засгийн хориг арга хэмжээгээр Оросыг дэлхийн тавцанд ганцаардуулж чадахгүйг анхааруулсан байна.

“Өнөөдрийн дэлхий дахинд ямар ч улс орныг, ялангуяа Орос шиг том улсыг ганцаардуулах боломж байхгүй. Бидэнд хамтарч ажиллах түншүүд олдоно” гэж Путин хэлжээ.

Украинд дайн эхэлсэн цагаас хойш Путин анх удаа нийслэл Москвагаас гадагш аялсан нь энэ юм. Тэрбээр Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой хамт алс дорнодод иржээ.

Путин сансрын нисгэгчдийн өдрийг тохиолдуулан Восточныйд зочилсон бөгөөд 61 жилийн өмнөх энэ өдөр Юрий Гагарин анх удаа сансарт нисэж байсан юм.

Тэгвэл өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский НАТО-гийн болон Европын Холбооны гишүүн Литва улсын парламентын чуулганд видео холбоогоор оролцож, үг хэлсэн байна.

Энэ үеэр тэр Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ чангатгахыг Европын Холбоонд уриалж, одоо авч хэрэгжүүлээд байгаа үлбэгэр алхам нь Москвагийн эрх баригчдыг зоригжуулж, эзлэн түрэмгийллээ цааш үргэлжлүүлэх нөхцөл болж байгааг анхааруулжээ.

“Европ худалдаа, хамтын ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх сонирхолтой байгаа тул шийтгүүлэлгүй өнгөрөхөө тэд мэдэж байгаа” гэж хэлсэн Зеленский Оросын бүх банкнуудыг хоригт оруулж, газрын тосны импортыг нь бүрэн зогсоохыг уриалсан байна.

Украины дорнод хэсэгт Оросын цэргийн ажиллагаа энэ долоо хоногт идэвхжиж, шийдвэрлэх тулаан эхлэх магадлалтай байгааг Зеленский бас хэлжээ.

Польшийн ерөнхий сайд өчигдөр хэлэхдээ Европ тив дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том танкийн тулааныг Украинд үзэх магадлалтай байгааг сануулсан юм.

 

Эх сурвалж: Associated Press

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (202.126.89.186)

    2022-04-15

    Ок

  • (66.181.161.71)

    2022-04-15

    Дэлхий олон улстай орос ганцаардана гэж юу байхав дээ.мэдээлэлийн орон зай ану.баруун талдаа их байна.мэдээлэлээ тэгш биш тэр талы нь хэт барьж оросыг үзэн яддаж хүргэдэг нь тв ганц нэг байна шүү

  • ПУТЛЕР (192.82.71.234)

    2022-04-15

    ТЭМЭЭ ТУЙЛААД ТЭНГЭРТ ГАРАХГҮЙ ЯМАА ТУЙЛААД ЯНГИА ЭВДЭХГҮЙ ГЭДГИЙГ ЗҮВ ЗҮГЭЭР АМАР АМГАЛАН АМЬДАРЧ ЯВСАН ЭНГИЙН НОМХОН ОЛОН САЯ УКРАИН ИРГЭДИЙН АМЬДРАЛ , АМЬ НАСААР ЗОЛИОСЛОН ТҮРЭМГИЙЛЖ НОТОЛЛОО !!!

  • (103.229.121.85)

    2022-04-14

    Одоо свропыг, амэрикыг дагаж намирч байгаад улсгүй больё!! гэх тэнэг олдох уу?!

    2022-04-14

    Ок