АНУ, Их Британи, Канад улсууд Украинд илүү олон том оврын их буу нийлүүлэхээ амлажээ

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нар Донбасс дахь ОХУ-ын довтолгооны шинэ үе шатыг даван туулахад нь туслах зорилгоор Украин улсад илүү олон том оврын их буу нийлүүлэхээ амлав.

Ж.Байден мягмар гарагт Б.Жонсон, Ж.Трюдо зэрэг холбоотнуудтайгаа аюулгүй байдлын цахим уулзалт хийсэн хэмээн “Reuters” агентлаг мэдээлжээ.

 

Мэдээлэлд ойр эх сурвалжуудын мэдээлснээр, Ж.Байден ойрын өдрүүдэд Украинд үзүүлэх цэргийн тусламжийн өөр нэгэн багцыг зарлах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн долоо хоногт зарласан 800 сая ам.долларын тусламжтай дүйцэхүйц хэмжээтэй байх аж.

Цагаан ордны Хэвлэлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Жэн Псаки хэлэхдээ, Ерөнхийлөгч Ж.Байден болон бусад орны удирдагч нар мягмар гарагт болсон цахим уулзалтын үеэр “Украинд илүү их зэр зэвсэг, аюулгүй байдлын тусламж үзүүлэх” талаар ярилцсан гэв.

Мөн Б.Жонсон парлемантад хэлсэн үгэндээ, “Энэ дайн бол их бууны дайн байх болно. Тэдэнд илүү их их буу хэрэгтэй болж байна. Тиймээс бид тэдэнд илүү олон их буун болон бусад цэргийн тусламжийг үзүүлэх болно” гэжээ.

Канадын Ерөнхий сайд Ж.Трюдо мөн адил мэдэгдэл хийсэн байна гэж МОНЦАМЭ агентлаг мэдээллээ.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (64.119.27.60)

    2022-04-27

    Путин дэлхийн маш том өөрчлөлтийг зоригтой эхлүүллээ. Нэг туйлт (АНУ) нэг улсын жанжлалын дэглэмээс Олон туйлт тэгш, шударга дэлхий нийтийн нийгэмлэгт шилжих шилжилтийг эргэлт буцалтгүй эхлүүлэв. АНУ баталгаагүй долларын цаасан тэмдэгтийг ихээр үйлдвэрлэн тарааж ханшийн зөрүү гэгчээр дэлхийн улсуудыг шулдаг валютын дээрэм алхам алхмаар халагдаж "ноён" байр сууриа алдана. Улс орнууд өөрийн мөнгөн тэмдэгт, хамтран тогтоосон итгэлцүүрийг хэрэглэдэг болно. Үүнд хүн ам зүй, эдийн засгийн хүчирхэг нөөцтэй БРИКС чухал үүрэг гүйцэтгэнэ.

  • Зочин (64.119.27.60)

    2022-04-27

    АНУ, барууныхан хуучин зэвсгээ Украйнд шахаж, аль болох олон хүний амийг хөнөөхийг хичээж байна. Тэр их зэвсгийг ирмэгц нь газар дээр нь шууд устга !!!