ОХУ "Сармат" тив алгасагч баллистик пуужинг амжилттай туршсанаа мэдэгджээ
- 2022-04-21
- Дэлхий
- 0
МОСКВА. /Anadolu/. ОХУ-ын Батлан хамгаалах яам "Сармат" тив алгасагч шинэ баллистик пуужинг амжилттай туршсанаа мэдэгджээ.
Пуужинг лхагва гарагт Москвагийн цагаар 15:12 цагт Архангельск мужийн “Плесецк” сансрын буудлаас хөөргөсөн байна.
“Туршилтын даалгаврыг "бүрэн гүйцэтгэсэн". Тооцоот үзүүлэлтүүдийг нислэгийн бүх үе шатанд баталгаажуулсан. Сургалтын байлдааны ангиуд Камчаткийн хойг дахь Кура туршилтын талбайд заасан газарт ирсэн" гэж ОХУ-ын БХЯ мэдэгджээ.Мэдэгдэлд дурдсанаар, энэ нь улсын туршилтын хөтөлбөрийн анхны хөөргөлт ажээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлж дууссаны дараа “Сармат”-ыг Стратегийн пуужинт цэргийн анги нэгтгэлийн зэвсэглэлд хүлээлгэн өгнө.
Ерөнхийлөгч Владимир Путин “Сармат” тив алгасагч стратегийн хүнд пуужинг амжилттай туршсанд Зэвсэгт хүчнийхэнд баяр хүргэсэн байна.
“Энэхүү хосгүй зэвсэг нь манай Зэвсэгт хүчний байлдааны чадавхыг бэхжүүлж, Оросын аюулгүй байдлыг гадны аюул заналаас найдвартай хамгаалж, улайран түрэмгийлсэн хоосон үгийн дүрэлзээн дунд манай улсад заналхийлэхийг оролдож буй хүмүүсийг эргэцүүлэн бодоход хүргэнэ” гэж Оросын удирдагч мэдэгджээ.
РС-28 буюу "Сармат" нь (НАТО ангиллаар бол SS-X-30 [4]) олон шатлалт хөдөлгүүртэй, шингэн түлшээр ажилладаг тив алгасагч баллистик пуужин бүхий Оросын тав дахь үеийн стратегийн пуужингийн цогцолбор юм.
“Сармат” пуужингийн систем нь ЗХУ-ын үед буюу 1970-аад онд байлдааны жижүүрлэлтэд гарч байсан Р-36 ОРБ (Воевод) буюу барууныхны нэрлэснээр “Сатан” пуужингуудыг орлох зориулалттай байна. “Сатан”-ы тусгал нь 11 мянган км бол “Сармат” пуужингийн цогцолборын хувьд тусгалын хязгаар гэж бараг байхгүй. Путиний урьд нь хэлснээр, уг пуужин Хойд болон Өмнөд туйлын дээгүүр даван нисэж, байгаа онилон устгах чадвартай ажээ гэж МОНЦАМЭ агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл (0)