ОХУ-тай хамаарал бүхий хөлөг онгоцуудыг АНУ-ын боомтуудад нэвтрүүлэхийг хориглоно
- 2022-04-22
- Дэлхий
- 1
ВАШИНГТОН. /Zaobao/. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден “ОХУ-тай хамаарал бүхий хөлөг онгоцуудыг АНУ-ын боомтуудад нэвтрүүлэхийг хориглоно” хэмээн пүрэв гарагт мэдэгдлээ.
Тэрбээр хэлэхдээ, “энэ нь ОХУ-ын төрийн далбаатай, ОХУ-ын аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд байгаа ямар ч хөлөг онгоц АНУ-ын боомтод бууж, манай эрэгт нэвтэрч чадахгүй гэсэн үг” гэжээ.
Энэ нь АНУ-ын зүгээс ОХУ-ын эсрэг авч буй хамгийн сүүлийн үеийн хориг арга хэмжээ болж байгаа юм.
АНУ-аас өмнө Канад болон Европын орнууд мөн адил шийдвэрийг гаргаад байсан.
Өнгөрсөн 2021 онд ОХУ-ын хөлөг онгоцууд АНУ-ын боомтуудад буусан тоо ердөө 1800 байгаа бөгөөд энэ нь АНУ-ын нийт тээвэрлэлтийн 3 хүрэхгүй хувийг эзэлж байна.
Мөн өдөр Их Британийн Засгийн газар ОХУ-ын мөнгөн эдлэл, модон эдлэл, түрс зэрэг тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнд 1 тэрбум гаруй фунтын импортын татвар ногдуулж буйгаа зарлав хэмээн монцамэ агентлаг мэдээллэв.
Сэтгэгдэл (1)
Иргэн (202.126.89.177)
Америкийн боомтоор яах юм бэ.