Европын Холбоо Оросын нефтийн эсрэг “ухаалаг хориг” авахаар бэлтгэж байна

БРЮССЕЛЬ. /DW/. Европын Холбоо /ЕХ/ Оросын нефтийн импортын эсрэг “ухаалаг хориг арга хэмжээ” авахаар бэлтгэж байна гэж Их Британийн “The Times” сонинд мэдээлжээ.

 

Тус сонин Европын Комиссын дэд ерөнхийлөгч Валдис Домбровскисыг эш татан мэдээлэхдээ, нефтийн хориг арга хэмжээний тухай нарийн шийдвэрүүдийн талаар хараахан тохиролцоогүй байгаа ч үүнд Оросын нефтийг үе шаттайгаар зогсоох юм уу тодорхой үнийн дээд хязгаараас хэтэрсэн импортод татвар ногдуулах зэрэг багтаж магадгүй гэсэн байна.

 

“Бид зургаа дахь багц хориг арга хэмжээг боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд ийнхүү авч үзэж байгаа асуудлын нэгд нефтийн хориг арга хэмжээ багтаж байна. Бид хориг арга хэмжээ авахдаа Орост үзүүлэх дарамтыг дээд зэргээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ өөрсдийн амсах хохирлыг хамгийн бага хэмжээнд байлгах хэрэгтэй” гэж В.Домбровскис хэлжээ.

Европ Оросын түүхий нефть болон боловсруулсан бүтээгдэхүүнд өдөрт ойролцоогоор 450 сая ам.доллар /417 сая евро/ зарцуулдаг байна гэж МОНЦАМЭ агентлаг мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.188.23)

    2022-04-25

    оросоос хямд нефть гэж юу байхав дээ өөрсдийгөө хуурах юм даа ашигт малтмалгүй европ хол яюахгүй дээ