С.Лавров: Дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эрсдэл “бодит” хэвээр байна
- 2022-04-26
- Дэлхий
- 4
МОСКВА. /Zaobao/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров даваа гарагт хэлэхдээ, “ОХУ Украинтай хийж буй энхийн хэлэлцээ үргэлжлэх боловч дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эрсдэл “бодит” хэвээр байна” гэжээ.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “өнөөгийн хурцадмал байдлаас харахад дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эрсдэл бодитоор оршсоор байгаа бөгөөд үүнийг хэрхэвч дутуу үнэлж болохгүй” хэмээн анхааруулсан байна.
Мөн тэрбээр Украины хэлэлцээрийн арга барилыг шүүмжлээд, “сайн санаанд хязгаар бий. Хариу өгч чадахгүй бол энэ нь хэлэлцээрийн үйл явцад тус болж чадахгүй” гэжээ.
С.Лавров Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг хэлэлцээр хийж байгаа мэт дүр эсгэсэн гэж буруутгаад, “Тэр бол сайн жүжигчин. Хэрэв та түүний хэлж буй үгийг анхааралтай ажиглавал мянган зөрчил олж харах болно” гэв хэмээн Монцамэ агентлагаас мэдээ дамжууллаа.
Сэтгэгдэл (4)
Зочин (64.119.27.60)
Украйн зүгээр л АНУ, НАТО-ийн тоглоом болж дуусч байна. Донецк, Луганскийн асуудлыг Минскийн хэлэлцээрийн дагуу зохицуулаад Орос иргэдээ явлгаварлан дарамтлалгүй, аллага хядлага хийлгүй явсан бол энэ дайн гарахгүй, нутаг дэвгэр нь ч бүрэн бүтэн үлдэх байх байв. АНУ асар их мөнгө, зэвсгийг Украйнд хахтал нь шахаж байгаад 8 жилийн өмнө эхэлсэн дайндаа Оросыг татан оруулсан. Хаана АНУ очно, тэнд хагарал, дайн, аллага, луйвар. Харин одоо ялагдал хүлээх нь тодорхой болж байна.
Зочин (64.119.27.60)
Хэрэв дэлхийн дайн гарвал АНУ, НАТО-д хүрч өрнөнө. АНУ ямагт өөрийн нутаг дэвсгэрт бус бусдын нутаг дэвсгэрт дайн өдөөж баялгийг нь луйвардаж, геополитикийн хяналт тогтоож ирснийг дэлхий мэднэ. Одоо дайтахдаа тулбал шууд АНУ-ийн нутаг дэвсгэрт дайтах хэрэгтэй.
Иргэн (64.119.27.60)
Өнгөн дээрээ Орос Украйн дайтаж байгаа юм шиг боловч, үнэн хэрэгтээ Орос АНУ, НАТО-той дайтаж байна. 1914 онд АНУ-ын хатгаас, удирдлагаар Украйнд хийсэн "Майдан" гэх төрийн эргэлт нь энэ дайны эхлэл байв. Энэ 8 жилд Украйн ард түмнээ хагалж, мянга мянгаар нь хядаж, нацист дэглэм тогтоогоод зогсохгүй НАТО-ийн Зэвсгийн хуаран улс болж цөмийн аюул ч заналхийлэх болсон. Минскийн хэлэлцээрийг хэрэгссэнгүй. Ингээд АНУ , жил бэлтгэсэн Украйныг зэвсэг болгон барьж Оростой байлдаад ялагдаж байна. Орос ялнаа, үнэн ялна.
Иргэн (192.82.74.45)
Монгол улс ядуугаа мэдэхгүй Украинд дэмжлэг үзүүлээд байх юм.
Хоосон байна
Хоосон байна