“Мөрөөдлөө хадгалъя - 2” хадгаламжийн урамшуулалт аяны 4 дэх 14 хоногийн урамшууллын эзэд тодорлоо
- 2022-05-05
- Сурталчилгаа
- 0
Төрийн банк нь хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох зуршлыг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя-2” хадгаламжийн урамшуулалт аяныг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зарлаж, 14 хоног тутамд урамшууллын эздийг тодруулсаар байгаа билээ.
Тус аяны 4 дэх 14 хоногийн урамшууллын эздийг 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулсан. Энэхүү шууд дамжуулалтаар санхүүгийн зөвлөх О.Явуухулан урилгаар оролцож, өөрийн амьдралын туршлага дээрээс олж авсан санхүүгийн мэдлэг мэдээллийг хуваалцсан юм.
Урамшууллын эздийг Төрийн банкны Төв байранд хүлээн авч, урамшууллын бэлгийг гардуулан баяр хүргэлээ.
100,000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх даатгалын эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ хотын “Энконто” тооцооны төвийн харилцагч Ж.Бямбацэрэн;
100,000 төгрөгтэй карт нээлгэх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ хотын “Офицер” тооцооны төвийн харилцагч Н.Үйлс;
100,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Өвөрхангай аймгийн Хайрхан Дулаан тооцооны төвийн харилцагч Г.Хатантуул;
Харилцагч байгууллагаас 100,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ хотын Баянзүрх дүүрэг салбарын харилцагч Б.Наранбаатар;
Bluetooth чихэвчийн эзнээр Төрийн банкны УБ хотын “Баянмонгол” тооцооны төвийн харилцагч Э.Далайжаргал;
Ухаалаг цагны эзнээр Төрийн банкны УБ хотын 3-р хороолол тооцооны төвийн харилцагч Ч.Одончимэг;
Дотоодын аяллын эрхийн эзнээр Төрийн банкны Орхон аймгийн “Эрдэнэт” тооцооны төвийн харилцагч М.Анужин нар тус тус тодорлоо.
Төрийн банканд 3 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд 1 сугалааны эрхтэйгээр болон хүүхдийн хадгаламждаа орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд 1 сугалааны эрхээр “Мөрөөдлөө хадгалъя-2” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох боломжтой.
Хадгаламжийн аянд оролцож буй харилцагчид Турк улсад хосоороо аялах, iPhone 13 гар утас, iPad, 1,0 сая төгрөгийн хадгаламжийн эрх зэрэг супер урамшууллын эзэн болохоос гадна 14 хоног тутамд Монгол орноор аялах, ухаалаг цаг, bluetooth чихэвч, худалдан авалт, карт нээлгэх, хадгаламжийн эрх, даатгалын эрх зэрэг онцгой урамшууллын эзэн болох боломжтой юм. Онцгой урамшууллын эзнийг 14 хоног тутамд Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах бөгөөд харин Супер шагналын эздийг 2022 оны 6-р сарын эхний долоо хоногт тодруулна.
Аяны хугацаанд харилцагчид сугалааны эрхээ Төрийн банкны вебсайтын тусгай цэсээр нэвтэрч, өөрийн регистрийн дугаараа оруулан шалгах боломжтой бөгөөд сугалааны мэдээлэл хадгаламжид орлого орсноос хойш 24 цагийн дотор бүртгэгдэх юм.
Монгол Улсын өнцөг булан бүрд байрлах 500 гаруй салбар нэгжээр явагдаж буй тус аяны дараагийн урамшууллын эзэд 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Даваа гарагт Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодрох болно.
Эрхэм Таныг Төрийн банкны хуримтлалтай дундаж давхарга хөтөлбөрт нэгдэж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулан, өсгөн арвижуулахын зэрэгцээ Турк улсад хосоороо аялах урамшуулалт аянд хамрагдахыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.
Төрийн банк– Эрсдэлгүй ирээдүйн баталгаа