Баянгол дүүрэгт 12 хорооны 18 байранд фасад дулаалгын ажил хийж байна

Баянгол дүүрэг нь 25 хороотой бөгөөд 80 гаруй хувийг орон сууцны хороолол эзэлдэг.

Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 997 орон сууц байгаагаас зайлшгүй засвар хийх шаардлагатай 280 орчим байр байгаа юм. Тэгвэл өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд улсын төсвийн 10,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 хорооны 30 байранд фасад, дулаалгын ажлыг он дамнуулан хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ ажил он дамнан үргэлжилж байна.

Дээрх ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 12 хорооны 18 байранд дулаалгын ажлыг эхлүүлснээс 2 байрны дулаалгын ажил дууссан бол 16 байрных үргэлжилж байгаа юм.

ДУЛААЛГЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙГАА БАЙРНУУД:  

Нэгдүгээр хороо

  • 57-р байр, 9 давхар, орц 2
  • 61-р байр, 9 давхар, орц 2
  • 68-р байр, 9 давхар, орц 2

Гуравдугаар хороо

  • 50 байр, 5 давхар, орц 4

Дөрөвдүгээр хороо

  • 2а байр, 5 давхар, орц 4
  • 54 байр, 5 давхар, орц 4

Тавдугаар хороо

  • 12б байр, 9 давхар, орц 4

Зургадугаар хороо

  • 15 байр, 9 давхар, 2 орц

Наймдугаар хороо

  • 9б байр, 9 давхар, 2 орц
  • 14 байр, 9 давхар, 3 орц

Есдүгээр хороо

  • Сот 2-2 байр, 9 давхар

Арвангуравдугаар хороо

  • 2б, 2в байр, 9 давхар, 3 орц

Арвандөрөвдүгээр хороо

  • 11 байр,  9 давхар, 2 орц
  • 18 байр,  9 давхар, 4 орц

Арвантавдугаар хороо

  • 32 байр,  5 давхар, 2 орц
  • 30 байр,  12 давхар, 1 орц

Арвандолдугаар хороо

  • 36и байр, 9 давхар, 3 орц (дууссан)

Арваннаймдугаар хороо

  • 43 байр, 12 давхар, 3 орц
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)