Бага ангийн сурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ
- 7 цаг 33 мин
- Нийгэм
- 0
Боловсролын яамнаас гаргасан сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хуваарийн дагуу нийслэлийн нэг, хоёрдугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амарна.
Харин орон нутгийн нэг, хоёрдугаар ангийнхан энэ сарын 23-наас нэгдүгээр сарын 17-ныг дуустал амрах юм.
Нийслэлийн 3-5-р ангийн сурагчид энэ сарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амрах бол орон нутгийн сурагчид нэгдүгээр сарын 17-ныг дуустал амарна.
Нийслэлийн 6,9-р ангийн сурагчид энэ сарын 30-наас нэгдүгээр сарын 24-нийг дуустал амрах бол орон нутагт нэгдүгээр сарын 17-ныг дуустал амарна.
Харин 10-12-р ангийн сурагчид нийслэлд нэгдүгээр сарын 6-наас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амрах юм. Харин орон нутгийн сурагчид мөн нэгдүгээр сарын 17-ныг дуустал амарна.
Сэтгэгдэл (0)