Францын Ерөнхийлөгч Европын улс төрийн холбоо байгуулах санал гаргав

ПАРИС. /Zaobao/. Францын Ерөнхийлөгч Э.Макрон даваа гарагт Германы канцлер О.Шольцтой уулзахдаа, Украинд иж бүрэн дэмжлэг үзүүлэхээ амласны зэрэгцээ Европын холбоонд нэгдээгүй улс орнуудыг оролцуулан Европын улс төрийн холбоо байгуулах санал гаргав.

 

Э.Макрон хэлэхдээ, Европын холбоо Украиныг нэгтгэх үйл явцыг хурдасгаж чадах ч ЕХ-ноос тогтоосон стандарт, нөхцөлийг харгалзан үзвэл Украин ЕХ-нд журмын дагуу элсэхэд хэдэн арван жил ч шаардлагатай байж магадгүй гэжээ.

 

Тиймээс тэрбээр ЕХ-ны гишүүн бус Украин, Молдав, Гүрж зэрэг орнуудыг нэгдэх боломжийг олгох Европын улс төрийн нийгэмлэгийг байгуулахыг санал болгосон байна. Мөн тэрбээр хэлэхдээ, “Их Британи улс ЕХ-ноос гарахаар шийдсэн ч энэхүү улс төрийн холбоонд өөрийн байр суурийг эзлэх боломжтой” гэжээ. Э.Макроны тус саналыг Германы канцлер О.Шольц “Энэ бол маш сонирхолтой санал” гэсэн байна гэж Монцамэ агентлаг дамжууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (192.82.74.45)

    2022-05-10

    Францчуудын юу гэж донгосох нь бидэнд хамаагүй.