Ж.Байден: Инфляцтай тэмцэх нь дотоодын нэн тэргүүний зорилт болоод байна

ВАШИНГТОН. /New York Times/. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден хэлэхдээ, “ард иргэд үнийн өсөлтөд нэрвэгдээд байгааг мэдэж байгаа бөгөөд инфляцийн эсрэг тэмцэх нь миний дотоодод хийх нэн тэргүүний зорилт” гэв. Тэрбээр мягмар гарагт Цагаан ордонд хэлсэн үгэндээ, Холбооны нөөцийн сан уг асуудлыг шийдвэрлэхийн тулд шаргуу ажилж байгааг онцолсон байна.

Мөн барааны үнийг бууруулахын тулд Д.Трамп БНХАУ-д ногдуулсан татварыг цуцлах талаар бодож байгаагаа мэдэгджээ. Гэвч одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа юм.

 

АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн газраас лхагва гарагт хэрэглээний үнийн индексийн /ХҮИ/ хамгийн сүүлийн үеийн мэдээллийг зарлах бөгөөд 4 дүгээр сарын үзүүлэлт өндөр хэвээр байх төлөвтэй байна. Гуравдугаар сард АНУ-ын ХҮИ өмнөх сараас 1.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар өссөн. Жилийн өмнөх өсөлт нь 1981 оны 12 дугаар сараас хойших хамгийн өндөр өсөлт болжээ. “Reuters” агентлагаас явуулсан санал асуулгаар АНУ-ын насанд хүрэгчдийн 42 хувь нь Ж.Байдены ажлын гүйцэтгэлийг сайшааж байгаа ба судалгаанд оролцогчид эдийн засгийг тус улсын хамгийн чухал асуудал гэж үзсэн байна гэж Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (103.212.118.103)

    2022-05-16

    Украйныг дэмжиж эдийн засгаа дордуулах хэрэг байна уу. Иргэд чинь тэсэхгүй тэвчихгүй болно байхдоо. За бас үг хэлэхдээ их анхаарч байхгүй бол АНУ-ын нэр төр эвгүй байдалд орж зөнөг мөнөгөөрөө дуудуулаад горьгүй байна шүү гэж хэлэхсэн.