Европын 20 компани хийн төлбөрөө рублиэр хийх данс нээжээ
- 2022-05-13
- Дэлхий
- 1
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Европын 20 компани Москвагийн тавьсан нөхцөлийн дагуу Оросын хийн төлбөрийг хийх дансыг Газпромбанканд хэдийнээ нээсэн тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ. "Европын нийт 20 компани данс нээлгэсэн бөгөөд өөр 14 үйлчлүүлэгч данс нээхэд шаардлагатай бичиг баримтыг хүссэн" гэж тус агентлагийн эх сурвалж мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар рублиэр төлбөрөө хийсэн үйлчлүүлэгчдийн тоо дөрөвдүгээр сарын эцэстэй адил дөрвөн түвшинд хэвээр байна. Бусад худалдан авагчийн төлбөр энэ сарын сүүлээр хийгдсэн байх ёстой байна.“Bloomberg”-ийн эх сурвалжийн мэдээлснээр, одоогийн төлбөрийн нөхцөл нь худалдан авагч нь төлбөрөө Газпромбанк руу гадаад валютаар хийсний дараа гэрээ хэлцэл үндсэндээ дуусгавар болсныг илтгэж байгаа гэсэн үг юм.
Учир нь данс руу шилжүүлсэн валют автоматаар рубль болон хөрвөдөг бөгөөд ЕХ-ны хориг арга хэмжээнд өртсөн Төв банкны оролцоо шаардлагагүй байна.
Хий импортлогч томоохон орон болох Герман улс Оросоос хий нийлүүлсний төлбөрийг хэдийнээ рублиэр хийсэн гэж Италийн Ерөнхий сайд Марио Драги урьд нь хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгджээ. Одоогийн байдлаар рублиэр төлбөр тооцоо хийх нь хориг арга хэмжээг зөрчиж байгаа эсэхэд ямар ч тайлбар байхгүй гэж тэрбээр тодотгосон байна.
Харин Германы Засгийн газар төлбөрөө еврогоор үргэлжлүүлэн хийж байгаа гэж өмнө нь баталж байсан. Оросын байгалийн хийд хориг тавибал Германыг хүнд хэцүү цаг үе рүү хөтөлнө гэж Австрийн ГХ-ийн сайд асан Карин Кнайсль мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Германы Төв банк болон томоохон компаниудын удирдлагууд ингэж үзэж байгаа аж.
ОХУ найрсаг бус улс орнуудад нийлүүлэх хийн төлбөрөө рублиэр авна гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 23-нд мэдэгдсэн билээ. Холбогдох тогтоолд гуравдугаар сарын 31-нд гарын үсэг зурсан бөгөөд үүний дагуу худалдан авагчид төлбөр тооцоо хийх рублийн данс нээх ёстой. Үүний дараа Барууны зарим улс Москвагийн шаардлагыг дагахгүй гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал, Болгар, Польш улсууд энэ схемд шилжихээс татгалзсан тул дөрөвдүгээр сарын 27-ноос “Газпром” компани эдгээр улс руу хий нийлүүлэхээ зогсоосон юм. Харин Унгар улс өөр есөн орны хамт санал болгож буй дүрмийн дагуу Оросын банканд хийн төлбөрөө хийх дансыг нээлгэсэн талаар тус улсын Ерөнхий сайдын ажлын албаны дарга Гергей Гуйаш “Rбdiу Kossuth” радиогоор тавдугаар сарын 1-нд мэдэгджээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл (1)
ЗОЧИН (203.91.118.248)
Бүх юмс шүтэн барилдлага харилцан хамааралаар явагдаг Бие даасан өөрийн мөн чанартай юмс гэж байхгүй Өөрийн мөн чанараар оршин тогнож байгаа гэж бодвол эндүүрэл гэж Бурхан багш хэлсэн байдаг Дэлхий ертөнц зовлон бага байж амгалангаас үл хагацах болтугай