Финланд, Швед НАТО-д элсэх нь ОХУ-д шууд аюул учруулахгүй гэв
- 2022-05-17
- Дэлхий
- 1
МОСКВА. /TASS/. ОХУ Финланд, Шведтэй ямар ч асуудалгүй тул эдгээр улс НАТО-д элсэх нь шууд аюул учруулахгүй тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/ дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ.
Гэхдээ эдгээр нутаг дэвсгэрт НАТО цэргийн дэд бүтцээ өргөжүүлсэн тохиолдолд "хариу арга хэмжээ авах нь гарцаагүй" гэж тэрбээр үргэлжлүүлсэн хэлсэн байна.
Үүний зэрэгцээ В.Путин Скандинавын орнуудын үйлдэл нь "нэгэнт хүнд байдалд орсон олон улсын аюулгүй байдлын салбарын байдлыг" улам хурцатгаж болзошгүйг цохон тэмдэглэжээ. Төвийг сахих бодлого баримталж байсан Финланд, Швед улсууд НАТО-д гишүүнээр элсэхээр төлөвлөж байгаагаа тавдугаар сарын 15-нд албан ёсоор зарласан билээ гэж Монцамэ агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл (1)
Иргэн (192.82.78.141)
Ерөнхийлөгч В. В. Путины шинэ эхнэр нь уран гулгалтын тамирчин Алина Загитова юм.