Цагдаагийн хэлтсийн шинэ барилгын нээлтийн ажиллагаа боллоо
- 2022-05-19
- Орон нутаг
- 0
“Говьсүмбэр Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссаны дагуу гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилтын хүрээнд Цагдаагийн хэлтсийн шинэ барилгын ажлыг 2021 онд эхлүүлж, 2022 оны 5 сарын 18-ны өдөр нээлтийн ажиллагаа боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Говьсүмбэр Аймгийн Иргэдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, Аймгийн засаг дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Б.Анхбаяр, Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны дарга Цагдаагийн хурандаа П.Батбаатар, Санхүү аж ахуйн албаны хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа С.Баасанжав болон үе үеийн удирдлагууд, ахмад ажилчид, хэлтэс, агентлагийн дарга нар оролцлоо.
Сэтгэгдэл (0)