Гялсбанкаар гүйлгээ хийгээд Iphone13 утасны эзэн болоорой

Төрийн банк олон төрлийн санхүүгийн үйлчилгээг авах боломжтой цахим үйлчилгээний цогц шийдэл болсон “Гялсбанк” үйлчилгээндээ урамшуулалт аян зарлаад байна.

Тус урамшуулалт аян нь 2022 оны 5-р сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12-р сарын 31-ний өдөр дуустал үргэлжлэх бөгөөд нийт 8 харилцагч iPhone13 утасны эзэн болох юм.

Гялсбанкаараа нэг сард 6-аас дээш гүйлгээг хийж, 1 урамшууллын эрхтэй болох бөгөөд Гялсбанкаар гүйлгээ идэвхтэй хийсэн харилцагчдын дундаас сар бүр нэг урамшууллын эзнийг тодруулж, iPhone13 утсаар урамшуулна. Урамшууллын эздийг сар тутам Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

Төрийн банкны Гялсбанк нь банкны олон төрлийн үйлчилгээг нэг дор авдгаараа харилцагчдад хэдийнээ танигдаж, талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн болсон билээ. Төрийн банканд данстай харилцагч өөрийн хэрэгцээнд нийцүүлэн интернеттэй үед веб суваг, гар утсанд суулгасан “Гялсбанк” смарт аппликейшн суваг, гар утасны симд суусан суваг, мессеж суваг буюу тусгай дугаарт мессеж илгээх хэлбэрээр банкны үйлчилгээг авах олон сонголттой юм. /Гялс банк үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү./

Төрийн банк "Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх" зорилтын хүрээнд дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд тус банк нь Гялсбанк үйлчилгээгээ улам сайжруулан хөгжүүлж, олон шинэ боломжуудыг харилцагчиддаа санал болгосоор байна.

Гялсбанкаар өөрийн санхүүгээ ГЯЛС шийдээд, IPhone13 утасны эзэн болоорой.

Төрийн банк - Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)