АНУ-ын Ерөнхийлөгч Японы эзэн хаанд бараалхлаа
- 2022-05-23
- Дэлхий
- 1
ТОКИО. /NHK/. Японы эзэн хаан Нарухито АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг Токио хот дахь ордондоо хүлээн авч уулзлаа. Үүнээс өмнө Нарухито угсаа залгамжлах хунтайжийн хувиар 2013 онд Ж.Байденыг АНУ-ын дэд Ерөнхийлөгч байхад нь уулзаж байв. Японы эзэн хаан урьд нь Америкийн Ерөнхийлөгчийг 2019 онд хүлээн авч байсан бөгөөд тухайн үед Нарухито, Дональд Трамп нар уулзаж байсан юм.
Эзэн хаантай уулзсаны дараа Ж.Байден Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой хэлэлцээ хийнэ. Тэрбээр мөн өнгөрсөн зуунд Умард Солонгосын тусгай албаныханд хулгайлагдсан япончуудын төрөл төрөгсөдтэй уулзана. Ж.Байдены Японд хийх айлчлал тавдугаар сарын 24-ний мягмар гараг хүртэл үргэлжилнэ. Мягмар гарагт тэрбээр АНУ, Энэтхэг, Япон, Австрали буюу “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-ний гишүүн орны төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж Монцамэ агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл (1)
Иргэн (203.91.115.49)
Хараад байгаарай хүмүүс ээ, ноход сургагч байден явж байна.