Түгжрэл бууруулахад троллейбусын боломжийг бүрэн ашиглая
- 2022-05-25
- Нийтлэл
- 1
Нийслэлийн түгжрэлийн асуудал олон нийтийн амьдралд нөлөөлсөн чухал асуудал болж байгаатай холбогдуулан нэгэн санал хүргэхийг оролдъё. Нийслэл доторх тээвэрт дүүжин зам ,метро , шулуун замын автобус ч гэнэ үү ,олон санал гарах болжээ. Гэтэл бид троллейбус гэдэг тээврийн хэрэгсэлийн дэд бүтцийн болон тээврийн бүх боломжийг ашиглаагүй байж “уулын буга “ хөөгөөд байгаа мэт санагдах юм . Нийслэлийн троллейбусын цахилгаан сүлжээ 130 аад троллейбус зэрэг явж байхад бүрэн хангахаар тавигдсан гэж сонслоо. Гэтэл 50 хүрэхгүй троллейбус явж байгаа бололтой . Үүнээс үзэхэд 60-70 троллейбус угсарч үйлдвэрлэн шугамд гаргах боломжтой мэт. Одоо нийслэлийн замд 10 аад автобусны дараа л нэг троллейбус гарч ирдэг боллоо. Ихэнх нь дизель хөдөлгүүрийн утаа савсуулсан автобусууд троллейбусын замтай газарт дүүрэн явж байна.
Нийтийн тээвэрт зориулан 200 шахам автобус . 300 орчим цахилгаан автобус худалдаж авах яриа сонсогдож байна. Цахилгаан автобус бол аккумуляторын системтэй л троллейбус. Нэг давуу тал нь цахилгаан тэжээлд уягдаагүй боловч үнэ нь бараг хоёр дахин өндөрөөс гадна цахилгааны хэрэглээ нь 10-15% иар илүү. Метро бол газар дор байрлуулсан олон тэвшит трамвай . Аккумуляторгүй цахилгаан тэжээлт тээврийн хэрэгсэл болох троллейбус, трамвайнууд нь зардлын хувьд хамгийн хямдад тооцогдож байгаа. Хэрэг дээрээ цувуулж олноор замд гаргасан троллейбусууд нь ямарч төрлийн шулуун замын автобусуудад ойртож очно. Трамвай , метротой адил тусгай төмөр зам шаарддаггүй учир шугамуудыг нь улам өргөтгөн нийслэлийнхээ нийтийн тээвэрт өргөн ашиглаж болмоор. Харин шугамгүй газраа бусад төрлийн тээврүүдээ байрлуулмаар юм..
Иймээс энэ жил 60-70 троллейбус угсрах захиалгаа өмнө нь уг ажлыг хийж байсан компанид өгч элдэв тендер , стандартын удаан яриагүйгээр хэрэгжүүлвэл яасан юм бэ. Манай троллейбусуудыг Казахстан улс хятад ,оросынхоос хямд боловсронгуй байна гээд авч байсан явдал бий. Хэмнэлт гарахаас гадна дотоодын үйлдвэртээ орлого болж ажлын байр ч нэмэгдэж, өсөж чадваржих дэмжлэгэ ч болно. Өөрийн нөхцөлд тохирсон цахилгаан дулаацуулга ч дураараа хийж болно. Солонгос ,хятадын үйлдвэрүүдтэй ярилцах ч шаарлага байхгүй . Нийслэлийн удирдлагууд үүнийг анхаараасай билээ.
Инженер Л.Сандаг
Сэтгэгдэл (1)
ТЭЭВРИЙН ЦАГДАА САЙН АЖИЛБАЛ ТҮГЖРЭЛ БУУРНА (103.111.68.3)
ХОТОД НИЙТИЙН ТЭЭВЭР ЯВДАГ 1 Р ЭГНЭЭГЭЭЛ САЙН ЧӨЛӨӨЛ ТЭГЭХЭД ЭНЭ ТҮГЖРЭЛ ИЛТ БУУРНА ШҮҮ ДЭЭ. АВТОБУС СААДГҮЙ ЯВДАГ БОЛБОЛ ЗОРЧИГЧИД АВТОБУСАНД СУУЖ ХУВИЙН ТЭРГЭЭР ЯВАХ НЬ ИЛТ Л БУУРНА ДАА ОДОО ХАМГТЙН ГОЛ АСУУДАЛ БОЛ 1-Т АВТОБУСНУУДАА ХУРДАН ШИНЭЧИЛ2-Т 1-Р ЭГНЭЭГ ГӨНЦХАН НИЙТИЙН ТЭЭВЭР Л ЯВДАГ БОЛГОЖ ХЭВШҮҮЛЧБЭЛ ЭНЭ ТҮГЖРЭЛ ХУРДАН БУУРНА ДАА НИЙТИЙН ТЭЭВРИЙГ 1-Р ЭГНЭЭГЭЭР ЯВУУЛАХ АЖЛЫГ Л ХЭВШҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР ТЭЭВРИЙН ЦАГДАА ОНЦГОЙ АНХААР АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДВАЛ ЭНЭ БОЛ ХУВЬСГАЛ ШҮҮ ,1-Р ЭГНЭЭГЭЭР НИЙТИЙН ТЭЭВЭР ЯВУУЛАХ ХОТЫН ДАРГА НАРЫН ЗАХИРАМЖ БАЙДАГ ХЭРЭГЖЭХГҮЙ БАЙНА