Говьсүмбэр аймагт "алдарт эх" одон гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
- 2022-05-30
- Орон нутаг
- 0
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 75 дугаар зарлигаар Сүмбэр сумын 64 иргэнд “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулж эхчүүдийг алдаршуулан, хүндэтгэл үзүүллээ. Аймгийн хэмжээнд нийт 91 эх “Алдарт эх” одон хүртэж байгаа бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 38 хувиар өссөн байна.
Ёслолын арга хэмжээнд УИХ гишүүн С.Батболд, УИХ гишүүн Г.Мөнхцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, Аймгийн Засаг дарга Г.Батзам, Аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ нар төрийн дээд “Алдарт эх” одонг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
“Алдарт эх” одон бол Монголын улсын төрөөс үеийн үед хүн амаа өсгөх, хүүхэд багачуудын жаргалант амьдралыг дэмжих бодлогыг тууштай баримталж байгааг илтгэх сайн уламжлал билээ.
Одонгоор энгэрээ мялаасан ээжүүддээ баяр хүргэж, аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сэтгэгдэл (0)