Европын Холбоо Оросын нефтид хэсэгчилсэн хориг тавихаар тохиролцжээ

БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын удирдагчид Оросын, далайгаар тээвэрлэх нефтид хориг тавихаар тохиролцжээ.

 

Даваа гарагт Бельгийн нийслэл Брюссель хотноо эхэлсэн ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр энэхүү тохиролцоонд хүрчээ. Талууд ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх нэмэлт хориг арга хэмжээний хүрээнд энэ оны эцэс гэхэд нефтид хориг тавих талаар хэлэлцсэн юм.

Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишелийн мэдэгдсэнээр, удирдагчид Оросоос ЕХ руу нийлүүлэх нефтийн экспортод хориг тавихаар тохиролцсон бөгөөд энэ нь тус улсаас импортлох нефтийн 2/3 гаруйг хамрах тул “дайны машин”-ыг нь санхүүжүүлэх томоохон эх үүсвэрийг тасална. Харин уг хоригт хоолойгоор нийлүүлдэг нефтийг оруулаагүй байна. Оросын нефтийг бүрэн хориглох саналын хувьд Унгарийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.

Ийм арга хэмжээ нь эрчим хүчний аюулгүй байдалд аюул учруулна гэж тус улс мэдэгдсэн байна. Унгар нь Оросын нефтийг хоолойгоор нийлүүлэн авдаг хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (118.221.209.45)

    2022-06-02

    орос молдав, гүржийн нутгаас тасалж авсан . 2008 онд гүржийн өмнөд осетияг булаан эзэлж автономио болгосон. молдаваас Transnistria г булаан эзэлж автономио болгосон. одоо украйнаас крымийг булааж аваад бас бүх газрыг нь авах гэж орон сууц эмнэлэг рүү пуужин харваж дэлбэлж сүйдэлсэн. оросууд эхэлж орж суурьшаад хэсэг газрыг нь авч тусгаар тогтноно гэж үймээн гаргаад арми оруулж эзэлдэг аргатай. оросуудыг оруулахгүй оршин суух виз өгч болохгүй шүү

  • (202.21.118.178)

    2022-05-31

    Horig harin ch Oros ulsiig ulam huchirheg bolgono. Ediin zasgiin bukh uzuulelt nileed saijirch bgaa n' uunii bodit gerch, batalgaa bolj bna. EKh uuruu l zadrah bolov uu daa...