Баянгол дүүргийн 21, 22 дугаар хорооны 4 айл өргөө цагаан гэртэй боллоо
- 2022-06-03
- Улаанбаатар
- 0
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар “Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай урт хугацаанд хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн оны аравдугаар сард байгуулснаар “Баянгол орон нутгийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн.
Тэгвэл энэхүү хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны ГУРАВ, 22 дугаар хорооны НЭГ өрхөд өргөө цагаан гэр бэлэглэснийг өнөөдөр гардуулж өглөө. Энэ үйл ажиллагаанд БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Тамгын газрын дарга Б.Нарангэрэл, 21 дүгээр хорооны Засаг дарга Д.Дамдинсүрэн, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Баянгол орон нутгийн хөтөлбөрийн Үйл ажиллагааны удирдах ажилтан У.Ганцэцэг нар оролцсон юм.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дөрвөн айлыг өргөө цагаан гэртээ болгож буй “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ынхан болон энэ ажлыг зохион байгуулсан хороодын Засаг дарга нарт талархал илэрхийлээд “Иргэдээс биднийг орон гэртээ болгож өгөөч гэсэн хүсэлтийг байнга ирүүлдэг. Гэвч хүсэлт тавьсан иргэдийнхээ санал хүсэлтийг шууд хүлээж аваад шийдвэрлэх боломж, төсөв мөнгө бидэнд байдаггүй. Харин “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ынхан иргэдэд энэ боломжийг олгож байгаад баярлалаа. Мөн энэ ажлыг сайн зохион байгуулалцсан хорооны Засаг даргад баярлалаа” гэсэн юм.
Мөн төслийн багийнхан “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Баянгол орон нутгийн хөтөлбөрийн талаар товч мэдээллийг өгөөд “Дэлхийн Зөн Швейцарын санхүүжилттэй Баянгол Орон нутгийн урт хугацааны хөтөлбөр нь дүүргийн 21, 22, 23 дугаар хороог зорилтот хороо болгон сонгон авч ажиллаж байгаа. Манай байгууллага өнгөрсөн оны аравдугаар сард дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах урт хугацааны санамж бичгийг байгуулж хамтын ажиллагааг эхлүүлснээр өнөөдөр эдгээр айлууд өргөө цагаан гэртээ болж байна. Баянгол орон нутгийн хөтөлбөрийн хүрээнд энэ жил 10 айлыг гэртээ болгох зорилт тавьсан” гэсэн юм.
Сэтгэгдэл (0)