Ж. Байден эрчим хүчний салбарт онц байдал зарлажээ

ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус улсад хангалттай хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлын хомсдол үүсэх эрсдэлтэй байгаагийн улмаас онц байдал зарлалаа гэж Цагаан ордон мэдээлэв. “АНУ-ын Ерөнхийлөгч бага Жозеф Р.Байден би хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах үйлдвэрлэлийн хүчин чадлын хомсдолд орох аюултай холбогдуулан онц байдал зарлаж байна” гэж Цагаан ордны цахим хуудсанд нийтлэгдсэн түүний мэдэгдэлд дурдсан байна.

 

Ж.Байдены захирамжийн дагуу АНУ-ын Худалдааны яам онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах нэмэлт эрх мэдэлтэй болж байна. Уг баримт бичигт тусгаснаар тус яам хоёр жилийн хугацаанд буюу онц байдал дуусах хүртэл Камбож, Малайз, Тайланд, Вьетнамаас "зарим нарны зай ба модулиуд", батерейг АНУ-д татваргүй оруулахыг зөвшөөрөх ёстой.

 

"АНУ-ын цахилгаан эрчим хүчийг хангалттай хэмжээгээр үйлдвэрлэх хүчин чадалд хэд хэдэн хүчин зүйл аюул учруулж байгааг" мэдэгдэлд тэмдэглэжээ. Тухайлбал, Украины байдлын улмаас эрчим хүчний зах зээлд тасалдал үүссэн, мөн цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийг дурдсан байна хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)