“Баруун - Зүүн” тээврийн коридорыг Монгол, Хятад руу сунгана

НОВОСИБИРСК. /TASS/. “Баруун-Зүүн” тээврийн коридорыг Сибирийн бүс нутгуудаар дайруулан Монгол, Хятад улс руу сунгана гэж ОХУ-ын шадар сайд Марат Хуснуллин Новосибирск хотноо болсон Сибирийн олон улсын тээврийн чуулга уулзалтад цахимаар оролцож үг хэлэхдээ мэдэгдлээ.

 

“Бид Урал хүрэх нь хэдийнээ баталгаатай болсон. Цаашаа Челябинск, Тюмень хүрэх бол Ерөнхийлөгчийн баталсан дараагийн шийдвэрээр Омск, Новосибирск, Чита, Уулын Алтай гэсэн дөрвөн эгнээ болгон хэсэгчлэн өргөтгөж, Монгол, Хятадын хил хүртэл сунгах ажлыг эхлүүлнэ.

 

Бид хэзээ ч 7000 км тээврийн коридор барьж байгаагүй” гэж Хуснуллин хэлсэн байна. Сибирийн тойргийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх нь манай улсын хамгийн чухал ажил гэж ОХУ-ын шадар сайд мөн тэмдэглэжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (59.153.113.14)

    2022-06-27

    Ам бардам, гуя шалдан монголчууд нь хятадаас хараат юм.

  • Иргэн (66.181.191.158)

    2022-06-24

    Монголчууд ОХУ-д ба Казахстанд очихоороо гадуурхагддагаа мартсан байна. Монголчууд арьс өнгөний үзэл ба зиндаа гэдгийг ойлголгүй мөхөх рүүгээ хурдан дөхөж байна.