АНУ, БНХАУ-ын удирдагчид ойрын долоо хоногт хэлэлцээ хийх төлөвтэй байна
- 2022-06-28
- Дэлхий
- 3
БЕРЛИН. /Reuters/. АНУ, БНХАУ-ын удирдагчид ойрын хугацаанд хэлэлцээ хийх төлөвтэй байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан даваа гарагт мэдээлжээ.
Түүний хэлснээр, Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар ойрын долоо хоногт хэлэлцээ хийх төлөвтэй байна. Гэхдээ хэлэлцээ мягмар гарагт дуусах “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа болохгүй гэдгийг тэрбээр нэмж хэлжээ.
Ж.Салливан мөн Хятадтай холбоотой асуудлууд, тэр дундаа зах зээлийн бус үйл ажиллагаа, өр, хүний эрхийн асуудлаар “Долоогийн бүлэг”, НАТО-гийн гишүүн орнуудын байр суурь улам ойртож байгаа талаар ярьсан байна. Ж.Байден Хятадын даргатай удахгүй хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа энэ сарын эхээр мэдэгдсэн юм хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (3)
Энхээ (202.126.89.133)
Хятад тоох ч үгүй. Тайваны асуудал, шинжаан асуудлаар гаргаж тавиад хариу асууна. Тайванаас цэрэг зэвсэгээ аваад зайл. Тэгээд хэлэлцье гэнэ. Байлдан бууж өгнө. Харж л байгаарай. Хятад яахаа эд нараар зарагдахгүй. Харин заана шүү.

Иргэн (66.181.181.192)
Хятад нь АНУ-ын бүх юмыг үйлдвэрлэдэг учраас АНУ нь Хятадыг яах ч үгүй.