Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
- 2022-06-29
- Байгаль орчин
- 0
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 28-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Төгрөг, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгдэж, Ховд, Хэрлэн, Улз гол үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна.
Ойрын өдрүүдэд нутгийн зарим хэсгээр түр зуурын аадар бороо орох тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэнэ.
Мөн богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Түүнчлэн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)