Үерийн усанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа
- 2022-07-04
- Байгаль орчин
- 0
Төв аймгийн Эрдэнэ сум Цонжинболдогийн замын хажууд Приус 20 автомашин үерийн усанд боогдсон гэсэн дуудлагыг /2022.07.03/-ны 19:10 цагт хүлээн авсан.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс бүрэлдэхүүнийг очиход Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд оршин суух иргэн С, бага насны 2 хүүхдийн хамт автомашинтайгаа үерийн усанд боогдсон байсныг иргэдийн аюулгүй байдлыг хангаж, автомашиныг татан гаргалаа гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)