Японы ерөнхий сайд асан Шинзо Абэн аминд халджээ
- 2022-07-08
- Дэлхий
- 0
Японы ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амин үзүүлэлтүүд унасан талаар 11.45 цагт Японы Онцгой байдлын албанаас мэдээллээ. Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр амиа алдсан гэж мэдээлж байгаа ч албан ёсоор амиа алдсан гэж мэдээлээгүй байна. Сэжигтнийг саатуулсан юм. Шинзо Абэг Нара их сургуулийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд яаралтай арга хэмжээ авч байгаа аж. Нара их сургуулийн эмнэлгийн зүгээс Абегийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөөгүй байна.
11.30 цаг: Нара хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр гэмт этгээд Абэ Шинзогийн араас буюу нуруу тус газраас бууджээ. Одоогоор Японы цагдаагийн байгууллага халдлага үйлдэгч этгээдийн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Түүнийг цагдаа нар Нара хотын Ямато-Сайдайжи галт тэрэгний буудлын ойролцоогоос саатуулсан аж.
11.20 цаг: Абэ Шинзо их хэмжээний цус алдсан байдалтай эмнэлэгт ухаангүй хүргэгдээд байгаа талаар Японы "Kyodo News" агентлаг мэдээллээ. Харин "NHK" телевиз Абэ Шинзогийн зүрх нь зогссон гэж мэдээлээд байна.
11.00 цаг: Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо баасан гаригт халдлагад өртөж, буудуулсан шархтай эмнэлэгт хүргэгдсэн талаар “NHK” мэдээллээ.
Тэрээр Японы баруун хэсгийн Нара хотод иргэдтэй уулзах үеэр гэмт этгээд халдсан байна. Эх сурвалжийн мэдээслнээр Абэ Шинзо үг хэлэх үеэр халдлага үйлдэгч этгээд хоёр удаа буудсан аж. Улмаар Абэ Шинзо цус алдсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ.
Нара хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдийг саатуулсан бөгөөд одоогоор ямар шалтгааны улмаас хуучин Ерөнхий сайдын амь насанд халдахыг завдсан болох нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (0)