Украинд цэргийн тусламж үзүүлэх бүлэг хуралдана

ВАШИНГТОН. /TASS/. Киевт цэргийн тусламж үзүүлэх ажлыг зохицуулах зорилгоор Барууны орнуудын байгуулсан бүлгийн ээлжит хурлыг долоодугаар сарын 20-нд зохион байгуулахаар болжээ.

 

Энэ тухай Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Тодд Брессил АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников нарыг даваа гарагт утсаар ярьсны дараа мэдэгдсэн байна. 

 

Түүний мэдээлснээр, хоёр улсын цэргийн байгууллагын тэргүүн нар "холбоотнууд болон түншүүдтэйгээ виртуал хэлбэрээр зохион байгуулах" бүлгийн ээлжит хурлын бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцэхээр утсаар ярьжээ. Остин, Резников нар мөн "Украинд үзүүлэх цэргийн тусламжийн талаар санал бодлоо солилцож, үйл ажиллагаагаа нягт уялдуулахаар тохиролцлоо" гэж Брессил онцолсон байна. Үүнээс гадна, Резников “газар дээрх” нөхцөл байдлын талаар" Остинд мэдээлэл өгчээ.   АНУ, ЕХ болон Барууны бусад орон дээр дурдсан бүлгийн уулзалтыг урьд нь хэд хэдэн удаа зохион байгуулсан юм гэж Монцамэ агентлаг дамжууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (64.119.22.95)

    2022-07-19

    АНУ ба НАТО-гийн улсууд бусдын гараар ба бусдын нутаг дээр ОХУ-тай дайн хийж байна. АНУ нь зэр зэвсгээ дэлхийд сурталчилж байна.