Гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
- 2022-07-22
- Байгаль орчин
- 0
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, маргааш өдөр төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Тодруулбал, өнөө шөнө Булган, Дархан, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний үргэлжилсэн бороо орно.
Борооны улмаас бүх гол, мөрний усны түвшин 10 см-ээр нэмэгдэх тооцоолол гарсан байна.
Иймд гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад онцгойлон анхааруулж байна.
Түүнчлэн,
-Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
-Голуудын усны түвшин буураагүй байгаа үед голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)