Украины гурван боомтын үйл ажиллагааг сэргээх бэлтгэл ажил эхэлснийг мэдэгджээ

КИЕВ. /Anadolu/. Украины далайн боомтуудын захиргаанаас "Үр тариа, холбогдох хүнсний бүтээгдэхүүнийг далайгаар экспортлох тухай санаачилга"-д гарын үсэг зурсантай холбогдуулан гурван боомтын үйл ажиллагааг сэргээх бэлтгэл ажлыг эхлүүлснээ мэдэгджээ. 

Захиргаанаас мэдээлснээр, Одесса, Черноморск, Южный боомтуудын үйл ажиллагааг дахин эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Эдгээр далайн боомтууд руу хөлөг онгоц орох, гарах хөдөлгөөнийг цуваа бүрдүүлэх замаар гүйцэтгэнэ гэдгийг захиргааны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээнд дурдсан байна.

 

Цуваа бүрдүүлэх төлөвлөгөө гаргахын тулд Украины далайн боомтуудын захиргаа хөлөг онгоцыг оруулах хүсэлтийг цахим шуудангаар ирүүлэхийг хүсжээ. 

 

"Украины боомтуудаас үр тариа, хүнсний бүтээгдэхүүнийг аюулгүй тээвэрлэх санаачилга" баримт бичигт долоодугаар сарын 23-ны баасан гарагт Истанбул хотод гарын үсэг зуржээ.

Уг баримт бичигт Турк, Орос, Украин, НҮБ-ын хооронд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг байлцуулан гарын үсэг зурсан байна хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)