Турк, Оросын удирдагчид Сочид хэлэлцээ хийнэ

 

АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган наймдугаар сарын 5-нд ОХУ-ын Сочи хотод нэг өдрийн айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийнэ. Удахгүй хийх айлчлалын үеэр Орос, Украины дайн, бүс нутгийн бусад үйл явц зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Төрийн тэргүүн нар мөн “Үр тарианы экспортын коридор"-ын талаарх гэрээний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх төлөвтэй байна.  Р.Эдоган, В.Путин нар хамгийн сүүлд долоодугаар сарын 19-нд Техран хотод уулзсан билээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)