Ж.Байден, Ши Жиньпин нар нүүр тулан уулзах боломжийг судлахыг даалгажээ

 

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар пүрэв гарагт утсаар ярилаа. Хоёр улсын удирдагчид нүүр тулан уулзахын ач холбогдлыг онцолж, ийм уулзалт зохион байгуулах боломжийг судлахыг багууддаа даалгалаа гэж АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгджээ.

Үүнээс гадна, хоёр улсын удирдагчид Оросын нефтийн үнэд хязгаар тогтоох асуудлыг хэлэлцээгүй гэдгийг Цагаан ордон тэмдэглэсэн байна. Ж.Байден, Ши Жиньпин нар хэдэн сарын дараа утсаар ярьсан нь энэ бөгөөд хоёр цаг гаруй үргэлжилсэн байна. Цагаан ордны мэдээлснээр, хоёр удирдагч Тайванийг тойрсон асуудал, Украины байдал, мөн хоёр талын болон олон улсын зарим асуудлыг хэлэлцжээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)