Хятадын арми Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж эхэлжээ
- 2022-08-02
- Дэлхий
- 1
БЭЭЖИН. /TASS/. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилж магадгүй байгаатай холбогдуулан БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми мягмар гарагт Өмнөд Хятадын тэнгист сургуулилалт хийж эхэлжээ. Хятадын тэнгисийн аюулгүй байдлын газраас мэдээлснээр, сургуулилалт наймдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.
“Наймдугаар сарын 2-ны 00:00 цагаас наймдугаар сарын 6-ны 24:00 цаг хүртэл Өмнөд Хятадын тэнгисийн хэсэгт цэргийн сургууль хийнэ. Вэб хуудсанд координатыг нь зааж өгсөн тухайн бүс рүү нэвтрэхийг хориглоно” гэж мэдэгдэлд дурджээ. Үүний зэрэгцээ наймдугаар сарын 1-ний 14:00 цагаас наймдугаар сарын 4-ний 24:00 цаг хүртэл Бохайн булангийн хойд хэсэгт байлдааны буудлагатай сургууль явагдах тул заасан бүс рүү нэвтрэхийг хориглоно гэж Зүүн хойд Хятадын Ляонин мужийн Далянь хотын Далайн аюулгүй байдлын газраас мэдээлсэн байна.
Эдгээр нь Хятад улс энэ өдрүүдэд тэнгист хийж байгаа цорын ганц сургуулилалт биш юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус улс Өмнөд Хятадын тэнгист Гуандун, Хайнань мужид цэргийн сургууль хийжээ. Мөн бямба гарагт Тайванийн хоолойн нөгөө эрэгт орших Фүжянь мужийн зүүн хэсгийн усанд байлдааны буудлагатай сургууль хийсэн байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (1)
Иргэн (64.119.22.78)
Өвөр Монголд хятадууд амьдардаггүй юм байж нэг жаахан, удахгүй усанд автах гэж байгаа арлын төлөө тэмцээд л... Тайваны газар нутагт нь биш харин өндөр хөгжилд нь болж байгаа юм.