Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулна
- 2022-08-25
- Улаанбаатар
- 0
Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг 2022 оны 8 дугаар сарын 27-ноос 9 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.
Тодруулбал,
- 2022 оны 8 дугаар сарын 27, 29, 31 болон есдүгээр сарын 02-ны өдрүүдэд улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл /1, 3, 5, 7, 9/,
- 2022 оны 8 дугаар сарын 28, 30 болон 9 дүгээр сарын 01, 03-ны өдрүүдэд улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл /0, 2, 4, 6, 8/ нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцоно.
Сэтгэгдэл (0)