Зөвшөөрөлгүй баригдсан аж ахуйн нэгжийн өргөтгөлийг чөлөөлж, явган хүний замыг шинээр тавьж байна
- 2022-08-26
- Улаанбаатар
- 3
Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт гурван байршилд 630.28 мкв явган хүний замыг шинээр тавьж буй. Тодруулбал, 14-р хороонд байрлах 18-р байрны зүүн тал, 85-р цэцэрлэгийн ар тал, Ачлал их дэлгүүрийн хойд талд явган хүний замыг “Бумбат даваа” ХХК гүйцэтгэж байна. Тэгвэл Ачлал их дэлгүүрийн хойд талд 2,5 м өргөнтэй 60 м урттай явган хүний замыг шинээр тавихад өртсөн зөвшөөрөлгүй баригдсан аж ахуй нэгжийн өргөтгөлийг дүүргийн Засаг даргын долдугаар сарын 04-ний өдрийн А/277 захирамжийн хүрээнд буулгаж, газар чөлөөлөх ажлыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба, хорооны Ажлын албаныхан хийлээ.
Ингэснээр авто зам дагуу явган хүний замгүй байсан тус байршилд шинээр явган хүний зам тавихад ямар нэгэн асуудалгүй болж, оршин суугчид хорооллоосоо явган хүний замаар шууд зорчих нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Үлдсэн хоёр байршил дахь явган хүний замын ажлыг хийж дууссан байна.
Сэтгэгдэл (3)
Осёөө (192.82.73.30)
Орон сууцнуудийн 1-р давхарийн өргөтгөлүүдийг бүгдийг нь буулгая аа!
Зочин (64.119.29.61)
Орон сууцны 1-р давхарт сунгаж байгаа зориулалтын бус өргөтгөлүүдийн буулгаж ногоон байгууламж болгомоор байна. Үүнд нийслэл, дүүрэг, мэргэжлийн байгууллагууд ажилмаар байна. тухайн байрны дулааны алдагдал тав тух гээд олон юманд нөлөөлж байгаа
Зочин (64.119.29.61)
Орон сууцны 1-р давхарт сунгаж байгаа зориулалтын бус өргөтгөлүүдийн буулгаж ногоон байгууламж болгомоор байна. Үүнд нийслэл, дүүрэг, мэргэжлийн байгууллагууд ажилмаар байна. тухайн байрны дулааны алдагдал тав тух гээд олон юманд нөлөөлж байгаа