Баянгол дүүргийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн шинэ жилд сургуульд шинээр 4650 хүүхэд элсэн суралцаж байна

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургууль, БГД-ийн 164 дүгээр цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Энэ хичээлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг эзэн богд Чингис хааны эш хөрөг залах, төрийн далбаа мандуулах ёслолын үйл ажиллагаагаар эхлүүллээ.

Нээлтийн үйл ажиллагааг нээн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Нийслэлийн 141 дүгээр сургуулийн эрдэмтэн, судлаачид, нийт багш, ажилтан,  албан хаагчид, хүүхэд багачууд, энд хүрэлцэн ирсэн нийт эцэг эхчүүддээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье. Баянгол дүүргийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн шинэ жилд төрийн өмчийн 19, хувийн хэвшлийн 28 сургуульд шинээр 4650 хүүхэд элсэн суралцаж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас нээлтийн арга хэмжээг өргөн дэлгэр тэмдэглээгүй. Энэ жил хүүхэд, багачууд маань 100 хувь танхимаар хичээллэх орчин, нөхцөл бүрдсэн энэ сайхан өдрийн хамтдаа тэмдэглэж байна. Баянгол дүүргийн хувьд энэ онд төрийн өмчийн 19 сургуульд хоёр тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн. Энэ төсвийг БГД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар улсын төсөвт суулгасан юм. Сургууль тус бүрт 20 компьютер, ус цэвэршүүлэгч, лед дэлгэц, эмчийн өрөөний тохижилт хийгдсэн.

Мөн сургууль, цэцэрлэгийн дээвэр засварыг шинээр хийж,  хуучирч муудсан хашаа хайсыг солих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд хоёр орчим тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт, шинэчлэлтийг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байгаа талаар та бүхэнд дуулгахад таатай байна. 141 дүгээр сургууль, Нарны хорооллын орчим Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрладаг байсан бол шинээр хороо хуваагдан 26 дугаар хороонд байрлахаар болсон. Шинээр байгуулагдсан БГД-ийн 26 дугаар хороо нь улсын сургууль, цэцэрлэгтэй, төрийн анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх боломж нөхцөл бүрдсэн бие даасан хороо байгуулагдсан. Ингээд Та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж, хичээл сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэж хэллээ.

Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэгт энэ жил 1020 хүүхэд суралцана

Баянгол дүүрэгт энэ жил сургуулийн өмнөх боловсролын байгууллагад төр, хувийн хэвшлийн нийлсэн 96 цэцэрлэгт цахим системд бүртгүүлсэн 17,312 хүүхэд элсэн суралцаж байна. Өмнө жил тус цэцэрлэгийн хувьд 400-450 хүүхэд суралцаж байсан. Энэ жил Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу цэцэрлэгийн насны бүх хүүхэд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон. Энэ ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газар, холбогдох газрууд хамтран ажилласны үр дүн гарч байна.

БГД-ийн Төмөр зам бүсийн 157, 164 дүгээр цэцэрлэгүүд их ачаалалтай ажилладаг тул 2-3 төрлийн шийдлүүдийг гаргаж, цэцэрлэгийн насны хүүхдүүдээ хамруулж байгаа юм. Шинээр 164 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн багтаамжтай өргөтгөл ашиглалтад орж, салбар хоёр бүлгүүдийг нээн ажиллуулж байна. Цэцэрлэгийн бүртгэл хэд хэдэн үе шаттай үргэлжилж байгаа бөгөөд хоёр дахь үе шат есдүгээр сарын 10-наас эхлэн хүүхдүүдээ бүртгэх, бэлтгэл ажлаа хангаад байгаа юм.

Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт багагүй ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, 164 дүгээр цэцэрлэгийн дээвэр засвар, гадна хашаа хайсыг солих, гадна талбайн тохижилтын ажил болон нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан гараашуудыг чөлөөлөн явган хүний зам, автомашины зогсоолыг шинээр хийсэн. Энэ хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч, ДИТХ-ын төлөөлөгч нар идэвх, санаачлагатай ажилласан билээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)