БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар ирэх долоо хоногт уулзана

МОСКВА. /CNN/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Узбекистанд ирэх долоо хоногт болох дээд хэмжээний уулзалтын үеэр уулзана гэж Бээжинд суугаа Оросын Элчин сайд Андрей Денисов өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлснийг ТАСС агентлаг уламжилжээ.

 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтын үеэр болох төлөвтэй байгаа энэхүү уулзалт нь Орос энэ оны эхээр Украин руу довтолсноос хойших хоёр орны удирдагчдын нүүр тулсан анхны уулзалт болох юм.

 

Мөн Ши Жиньпиний хувьд коронавирусний цар тахал дэгдсэн үеэс хойш хилийн чанадад хийх анхны айлчлал нь болно. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Самарканд хотноо болох юм хэмээн МОНЦАМЭ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (66.181.191.178)

    2022-09-08

    Монголчууд Хятадыг үзэн яддаг хирнээ хятадын цемент ба хятадын барилгын материалаар барьсан орон сууцнуудад сүйд болно. Цэвэр монголоороо амьдрахын тулд хөдөө эсгий гэртээ амьдраачээ. Монголчууд ОХУ-д ба Казахстанд очихоороо гадуурхагддагаа мартсан байна. Монголчууд арьс өнгөний үзэл ба зиндаа гэдгийг ойлголгүй мөхөх замдаа хурдан явж байна.