Баянгол дүүргийн хороодын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Хороодын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтээс зохион байгууллаа. Уг сургалтыг “Анирлал түлхүүр клуб” ТББ-ын сургагч багш, донтох эмгэгийн зөвлөх Б.Түмэндэмбэрэлтэй хамтран зохион байгуулсан бөгөөд хорооны Хамтарсан багийн гишүүд болох нийгмийн ажилтнууд, хэсгийн байцаагч, хэсгийн ахлагч нарын 68 албан хаагч хамрагдлаа.

Баянгол дүүргийн хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар Хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 2755 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгасан. Энэ нь өмнөх онд ирүүлсэн 2734 дуудлага, мэдээллээс 21 нэгж буюу 0.7 % өсөж, уг зөрчлийн улмаас 183  иргэнийг шүүхээр 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Дээрх хүчирхийллүүдийн дийлэнх хувь нь согтуугаар үйлдэгдсэн бөгөөд архидалт нь сэтгэл санааны болон бие махбодийн, эдийн засгийн гэх мэт хүчирхийллүүдийг давхар учруулдагаараа хохиролтой юм. Тиймээс хүчирхийллийн шалтгаан болох архидалт, архинд донтох эмгэгтэй иргэдийн зан үйлийг өөрчлөх, тэдэнтэй ажиллах ажлын арга барил олгох, харилцан туршлага солилцлоо. 

 

Сэтгэцийн болон Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, Нийслэл, Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах, сурталчлах ажлын хүрээнд аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, архины хамааралтай болон хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх, тэдэнтэй ажиллах ажлын арга барилыг эзэмшүүлэх зорилготой.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)