Говьсүмбэр аймгийн багш, сурагчид "Тэгш таван хүсэл" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг гаргалаа

Барилгын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ойн хүрээнд аймгийн “Барилгын салбар”-ын Нэгдсэн зөвлөгөөнийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Нэгдсэн зөвлөгөөнд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, Аймгийн Засаг дарга Б.Батзам, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Отгончимэг, аймгийн Барилгачдын холбооны тэргүүн Л.Мөнгөнцэцэг нар мэндчилгээ дэвшүүлж, хүний нөөцийн аудитор Б.Батгэрэл илтгэл танилцуулав.

Зөвлөгөөний үйл ажиллагаанд орон нутагт барилга угсралт, засвар, тохижилт, шугам сүлжээ, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр нийт 8 аж ахуйн нэгж, нийтийн аж ахуйн чиглэлээр 5 аж ахуйн нэгж, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүдийн нийт 110 хүн хамрагдав.

Говьсүмбэр аймгийн бүтээн байгууллалтын эзэд болсон үе үеийн барилгачиддаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)