Говьсүмбэр аймгийн ЕБС-ийн сурагчид "Нийтийн Тээвэр"-ийн асуудлаар аймгийн засаг дарга Г.Батзамтай уулзлаа
- 2022-09-19
- Орон нутаг
- 0
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын Лаборатори 5 дугаар сургуулийн сурагчид орон нутгийн хүүхэд, багачуудаа төлөөлөн сургуулийн бүсээс зайдуу амьдардаг хүүхдүүдэд автобусаар үйлчлэх, нийтийн тээврийн асуудлаар Аймгийн Засаг дарга Г.Батзамтай хүсэлт тавьж уулзлаа.
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Монгол улсад үйлдвэрлэсэн байгальд ээлтэй эко, 12 хүний суудалтай 2 автобусыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар худалдан авах талаар “Монгол Машин Индустриал” ХХК-тай хамтран ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)