Говьсүмбэр: "Номын баяр" нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа
- 2022-09-19
- Орон нутаг
- 0
Аймгийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, иргэдэд соёлын үйлчилгээг хүргэх зорилтын хүрээнд Соёл урлагийн газар, Номын сангаас аймгийн хэмжээнд “НОМЫН БАЯР” нэгдсэн арга хэмжээг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулж, 2100 гаруй иргэн оролцлоо.
“Тэргүүний уншигч” Нацагдорж тэмдэгтнээр Сүмбэр сумын 5-р сургуулийн 4в ангийн сурагч Б.Эрхэмбаяр, 2б ангийн сурагч Б.Гоосаран, 2-р сургуулийн 11б ангийн сурагч Т.Номин-эрдэнэ, 1-р сургуулийн 4в ангийн сурагч Г.Хос-Ихэр, 4б ангийн сурагч Б.Ууганзаяа нар, “Шилдэг уншигч иргэн”-ээр Сүмэр сумын 3 дугаар багийн иргэн Д.Төгсмөнх, “Тэргүүний шилдэг уншигч сурагч”-аар: Баянтал сумын 4-р сургуулийн 5а ангийн сурагч Э.Баяржавхлан, “Шилдэг уншигч анги, хамт олон”-оор 4-р сургуулийн Н.Оюунцэцэг багштай 5а анги, “Тэргүүний уншигч байгууллага”-аар тэргүүн байр- Боржигин өв музей, дэд байр- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, гутгаар байр- Хаан банк, “Шилдэг ном”-оор Р.Батжаргалын “Цагаан хөмсөгт” ном тус тус шалгарлаа.
“Номын баяр” арга хэмжээний хүрээнд “Үлгэрээс үлгэрлэе”, “Номын флашмоб”, Номын үзэсгэлэн худалдаа, “Монгол соёл-Монгол хүн” илтгэлийн уралдаан, “Уран уншлагын уралдаан”-ыг тус тус зохион байгуулсан байна.
Мөн соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан иргэдэд үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг хүргэсэн бөгөөд ном хандивлах үйл ажиллагааг зохион байгуулж, 60 номыг хүрэлцэн ирсэн хүмүүстээ бэлэглэсэн байна.
Сэтгэгдэл (0)