ОХУ-ын бүрэлдэхүүнд орох талаар бүх нийтийн санал асуулга явуулахаа мэдэгджээ

ЛОНДОН. /BBC/. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улс, түүнчлэн Херсон, Запорожье мужуудын эрх баригчид ОХУ-ын бүрэлдэхүүнд орох талаар бүх нийтийн санал асуулга явуулахаа мягмар гарагт мэдэгджээ.

Санал асуулгыг есдүгээр сарын 23-27-ны хооронд явуулах аж. 

 

Дээрх мэдэгдлийн дараа Украины эрх баригчид, Европын орнуудын тэргүүн нар, АНУ, НАТО-гийн төлөөлөгчид бүх нийтийн санал асуулгыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.  

 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэхдээ, БНДАУ, БНЛАУ, Запорожье, Херсон мужууд ОХУ-д нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга явуулсан ч Киевийн байр суурь, үүрэг даалгавар өөрчлөгдөхгүй хэвээр байна гэсэн байна. 

Украины эзлэгдсэн бүс нутгуудад бүх нийтийн санал асуулга явуулах гэж буйтай холбогдуулан ОХУ-д шинээр хориг арга хэмжээ авахыг Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель  уриалжээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)