Баянгол дүүрэг: Хог тээвэрлэлтийг сайжруулах ажлын хэсэг байгууллаа

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд хурлын үеэр Хог тээвэрлэлтийг сайжруулах талаар хэлэлцлээ.

Баянгол дүүргийн 80 хувь нь орон сууц, 20 хувь нь гэр хороолол. Мөн дүүргийн хэмжээнд зах худалдааны төв болон үйлдвэр үйлчилгээний газар ихтэй учраас хог хаягдал их гардаг. Үүнтэй холбоотойгоор иргэдээс хогтой холбоотой санал гомдол их ирдэг. “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ нь дүүргийн хэмжээн дэх хог тээвэрлэлтийг 4 бүс болгон хуваан ачдаг.

Удирдлагуудынх нь мэдээлснээр өнөөдрийн байдлаар хог тээвэрлэлтийн 30 гаруй машинтай. 280 хүн ажиллах орон тоотой ч хүн хүч дутуу байгаа гэдгийг тус газрын удирдлагууд онцоллоо. Мөн цаашид хог татан авалтыг сайжруулахад дутуу орон тоог нөхөхөөс гадна хог тээвэрлэлтийн 11 машин авах шаардлагатайг хэлсэн. Энэ үеэр хорооны Засаг дарга нар “Манай дүүрэгт сүүлийн хоёр жилд бүтээн байгуулалтын ажил их хийгдэж байгаа. Гэвч гүйцэтгэгч компаниуд тохижилт болон барилгын хог хаягдлаа цэвэрлэхгүй үлдээх нь их байна гэсэн гомдлыг хэлсэн. Иймээс дүүргийн Засаг дарга Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс ААН-үүдтэй гэрээ байгуулахдаа хог хаягдлаа заавал ачих ёстой гэсэн заалтыг хатуу оруулах, холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавих шаардлагатай гэсэн юм. 

Мөн “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг нь сайжруулах зорилгоор дүүргийн холбогдох хэлтэс, хороодын Засаг дарга нар болон мэргэжлийн байгууллагынхныг оролцуулсан Хог ачилтыг сайжруулах Ажлын хэсгийг байгуулахаар боллоо. Тус ажлын хэсэг нь хог хаягдлыг бууруулах, тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авах талаар 2022-2023 оны төлөвлөгөөг боловсруулж ажиллах юм байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.91.124)

    2023-01-30

    Хог тээвэрлэлтийн үнээ нэмж машинаа хүрэлцээтэы болгож хогоо графикийн дагуу ачилт хийгээч . Зохион байгуулалтын арга хэмжээ аваач . Яасан өөрчлөлт ордоггүй ажил - асуудал вэ ? ХОГОНДОО ДАРАГДАЖ ИРГЭДЭЭ ӨВЧЛҮҮЛСЭЭР БАЙХУУ ?!!!!!