Энхтайваны өргөн чөлөө буюу төв зам дагуух ТҮЦ-үүдийг чөлөөлнө

 Баянгол дүүргийн хэмжээнд тулгамддаг нэг том асуудал нь ТҮЦ-үүд. Иймээс дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болон холбогдох бусад хэлтэс мөн хороодын Засаг дарга нарыг багтаасан Ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.

Ингэснээр эхний ээлжид хороодын Засаг дарга нарын гаргаж өгсөн мэдээлэл дээр тулгуурлан ажиллахгүй байгаа 39 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлнэ. Дараа нь ТҮЦ-үүдийг бүсчилсэн байдлаар нүүлгэх арга хэмжээг авах буюу эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөө буюу төв зам дагуу байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.229.120.156)

    2022-09-21

    Яг зөв. Цагтаа онгойдоггүй, Дуртай үедээ онгойж, дургүй үедээ хаалттай байж,хамаг автобусны буудал бөглөж,зайгүй болгоодог, хогийн цэг болсон, орчиноо цэвэрлэдэггүй ТҮЦнүүд хотын өнгө үзэмжийг 19-р зууны амбаар болгон гутааж байдаг. Зайлуулах хэрэгтэй. Нэг буудал дээр 10-12 амбаар байх шаардлагагүй.Харин өвлийн цагт автобус хүлээгээд дуулаацах,нөмөр болох, үргэлж нээлттэй байж чадах ганц хоёрхон амбаар хэрэгтэй.