Говьсүмбэр: "Соёл урлагийн ажилтны өдөр"-ийн баярын хурал боллоо
- 2022-09-21
- Орон нутаг
- 0
Монгол улсад соёлын салбар үүсч хөгжсөний 101 жилийн ой, Соёл, урлагийн ажилтны өдрийг Говьсүмбэр аймагт тэмдэглэн өнгөрүүлж, баярын хурлыг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж, аймгийн засаг дарга Г.Батзам, аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл нар болон бусад удирдах албан тушаалтнууд оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Баярын хуралд Говьсүмбэр аймгийн мэргэжлийн соёл, урлагийн байгууллагууд болон “Хос эгшиглэн”, “Аялгуут хэмнэл” нийтийн цэнгээнт бүжгийн холбоод, “Боржигин түрлэг” боржигин уртын дууны холбоо, Утга зохиолын төлөө хүндэт шагналт “Боржигидай сэцэн” салбар, дуу, хөгжмийн багш нар, номын санчид, аймгийн ахмадын хорооны “Боржигин цуурай” хамтлаг, “Жанжин Чойр” хүүхдийн бүжгийн хамтлаг, Урчуудын хороо, соёлын бүтээлч үйлдвэрлэгчид, өвлөн уламжлагчид, ардын авьяастнууд, хэвлэл мэдээллийн салбарын нийт 120 гаруй төлөөлөл оролцож, соёл урлагийн салбарт амжилт гаргасан уран бүтээлч болон албан хаагчдыг шагнаж урамшууллаа.Үүнд:
-“Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль”-иар МУСТА Хуурч Б.Банзрагч
-Говьсүмбэр аймгийн ИТХ-ын шагнал “Говьсүмбэрийн төлөө” медалиар
“Боржигин өв” музейн захирал А.Ундармаа, Дуу бүжгийн “Боржигин” чуулгын дарга МУСТА Ц.Цэнджав, Баянтал сумын Соёлын төвийн дарга МУСТА Х.Энхжаргал, Шивээговь сумын Соёлын төвийн дарга МУСТА Э.Төрмандах
-Аймгийн “Засаг даргын жуух”-аар Нийтийн Номын Сангийн архивч-хүний нөөцийн ажилтан М.Аюушжав, Дуу, бүжгийн “Боржигин” чуулгын нярав С.Баяржаргал
-Сүмбэр сумын “Засаг даргын жуух”-аар Нийтийн Номын Сангийн уншлага үйлчилгээний номын санч Б.Аасүрэн
-Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар дуу, бүжгийн “Боржигин” чуулгын хөгжимчин Номин-Эрдэнэ тус тус шагнагдлаа.
Шагнал авсан ажилтан, албан хаагчдадаа баяр хүргье.
Сэтгэгдэл (0)